МУГБагш Жамъянхорол - бүжгийн ая
Lkhagvasuren Gurbadamsed Lkhagvasuren Gurbadamsed
759 subscribers
185,878 views
205

 Published On Mar 22, 2017

Хурдан фоксрол - Үнэгэн шогшоо
Паксролын эргэлтийг эмэгтэй хийхдээ дотогшоо гурван том алхалтаар дороо гурван алхалтаар нэг бүтэн эргэж, цаашдаа бүтэн эргэлтийг алхалт хйин явж гурав удаа эргэдэг.
Хосууд хөдөлгөөний эвсэлтэйгээр эрэгтэйн баруун хөлийн товшилт хөгжмийн хэмнэл буюу цохилтонд тааруулж тохируулан, хөлийн улны гуравны нэг болох зөвхөн өлмийгөөрөө алхам хийхэд нөгөө хөлөө хажуу талд нь зэрэгцүүлэн хөлний улны бүтэн талаараа хавсран тавих байдлаар тавьж, эхлээд эрэгтэй баруун хөлний улыг гадагш хоёр хоёроор гулсуулан, зүүн хөл хавсран товшин, зүүн тийш урагшаагаа арагшаагаа адилхан алхана.
Вальсийн үндсэн байрлалын битүү талаасаа эхлэн эрэгтэйн баруун хөлний өлмийгөөр баруун тийш гудсуулсан алхалт хийхэд эрэгтэйн зүүн хөл хажууд зэрэгцээ тавьж, үргэлжүүлэн эрэгтэйн баруун хөлний өлмийгөөр баруун тийш гудсуулсан алхалт хийхэд эрэгтэйн зүүн хөл хажууд зэрэгцээ тавин хөдөлгөөнийг хоёр дахь удаагаа давтан хийнэ.
Хосууд задгай тал тийш эрэгтэй зүүн хөлний өлмийгөөр гулсуулан алхалт хийхэд эрэгтэйн баруун хөл хажууд зэрэгцээ тавигдаж, үргэлжүүлэн эрэгтэй зүүн хөлний өлмийгөөр гулсуулан алхалт хийхэд эрэгтэйн баруун хөл хажууд зэрэгцээ тавигдан алхалтыг хоёр дахь удаагаа давтан хийнэ.
Хосууд эрэгтэйн баруун хөлний өлмийгөөр гулсуулан урагш алхалт хийхэд зүүн хөл хажууд зэрэгцээ тавигдаж. үргэлжүүлэн эрэгтэйн баруун хөлний өлмийгөөр гулсуулан урагш алхалт хийхэд зүүн хөл хажууд зэрэгцээ хоёр дахь удаагаа давтан тавигдана
Хосууд эрэгтэйн зүүн хөлний өлмийгөөр гулсуулан арагшаа алхалт хийхэд баруун хөл хажууд зэрэгцээ тавигдаж, үргэлжүүлэн эрэгтэйн зүүн хөлний өлмийгөөр гулсуулан арагшаа алхалт хийхэд баруун хөл хажууд зэрэгцээ хоёр дахь удаагаа давтан тавигдана .
Хосууд хоёр хоёроор дараалалсан дөрвөн хөдөлгөөнийг үргэлжүүлэн хийхдээ эмэгтэй эрэгтэйгээ даган өлмийгөөр алхах 4- 4 хөдөлгөөнөөр давтан хийдэг.
Хосууд хөдөлгөөний давталтыг үргэлжүүлэн вальсын эргэлтээр товшилтой эрэгтэй эмэгтэйгээ түлхэлт таталтайгаар дороо 4, явалтай 4 эргэлт хийнгүүтээ, эмэгтэй паксролын эргэлтээр дотогш 3 алхалтаар эргэн хоёулаа зэрэгцэх гэсэн давталтайгаар хийгдэг.
Стандарт бус хөдөлгөөн буюу нэгээр алхалт хийх
Хосууд ихэвчлэн эрэгтэй эмэгтэйгээ арагш түрж, эрэгтэй баруун хөлөөс эхлэн эмэгтэйн хоёр талд зөрөн хоёр хөлний өлмий дээрээ хоёроор ээлжилэн товшин алхангуутаа, эмэгтэйгээ эргүүлэн байрлалыг сольж эрэгтэй арагшаа чигээрээ алхалт хийхэд, эмэгтэй эрэгтэйн хоёр талд ээлжлэн хоёр хөлний өлмий дээрээ хоёроор товшин алхална.
Хосууд хөдөлгөөний төгсгөлд эмэгтэй фокстолын эргэлтээр дотогшоогоо 3 алхалтаар дороо эргэн, үргэлжүүлэн алхалтаар гурван удаа явангуут, эрэгтэй арагш нэг алхам хийн эмэгтэйгээ татангууутаа эмэгтэй талруугаа урагш түлхэн алхангуудаа хоёулаа хамт эргэлт хийдэг.

show more

Share/Embed