"Сэтгэлийн дархлаа" нэвтрүүлэг - Хардалт
TUSGAL MN TUSGAL MN
4.37K subscribers
82,768 views
1K

 Published On Dec 30, 2020

Та хэр ХАРТАЙ вэ?
Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг - "Хардалт" сэдвийн хүрээнд ярилцаж, зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Нэвтрүүлгийн зочин: АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.ЭНХТҮВШИН

“Хайртай бол хартай” гэсэн үг бий. Гэвч энэ нь бодит амьдралд хэр нийцэх үг вэ?
Хардах нь өөртөө болон хайртай хүндээ итгэж чадахгүй байгаагийн шинж үү?
Хайртай гээд л хардаад байх нь хайртай хүнээ гомдоож, зовоох шалтгаан байж ч болох...

Хайрт тань үнэхээр тийм хардахаар үйлдэл хийдэг хүн гэж үү?
Яагаад хардаад байгаагаа өөрөөсөө асуугаад үзээрэй.
Хамгийн сүүлд хэзээ хайртай хүндээ чин сэтгэлээсээ хайртай гэдгээ хэлсэн бэ. Хардаж байгаагаа хайраа илэрхийлж байна гэж ойлгоод, халуун дулаан үгээр хайртай хүнээ дутаагаад байгаа юм биш биз...

Хардах нь байх ёстой харилцааны нэг хандлага уу?
Бодит байдал, ургуулан бодохын зааг, ялгааг хэрхэн ойлгож, хайртай хүндээ бүрэн итгэж, харилцаагаа бат бэх, аз жаргалтай байлгах талаар энэ удаагийн нэвтрүүлгээс мэдэж аваарай.

show more

Share/Embed