ЗАСАГ ТӨРИЙН ЗАНДАН ШИРЭЭ
Нүүдэлчдийн зам World Mongols Нүүдэлчдийн зам World Mongols
1.19K subscribers
7,329 views
136

 Published On Sep 30, 2024

“ГАЙХАМШИГТ БОРЖИГОН АДУУ” өдлөг
Их монгол улсыг түвшитгэж ертөнцийн хүмүүний амьдрал ургшлан дэвжихэд жинтэй хувь нэмэр оруулсан энэ цэнхэр гаригийн Мянганы манлай хүмүүнээр нэрлэгдсэн эзэн Чингис хааныг төрүүлсэн Боржигин овогийнхон өнөө хүртэл хурдалж наадамчин олныг цэнгүүлж байгаа сайн адууны үндэс суурийг үүсгэжээ.
Боржигон адуунаас салбарлан Галшар, Тайж, Банди, Орлой, Бадиа, Гүр адуу гэх мэт олон сайн удам угшил, омог, бүл адуунууд үүсэн гарсан байна. Тэр бүгдийг тоочих аргагүй. Тийм учраас “ГАЙХАМШИГТ БОРЖИГОН АДУУ” хэмээх өдлөгийг та бүхэнд хүргэж Боржигон адууны тухай үзсэн, харсан, мэдсэн, сонссон зэргээсээ хуваалцахыг урьж байна. Чөлөөтэй бичээрэй.
Үндэсний их баяр наадмын зуун дамнасан түүхэнд Боржигон адууны амжилтыг өнөө хэр эвдээгүй байгаа нь эрх биш нэгийг бодуулав. Холгүй ойрхон энэ жишээг анзаарахад 1948 - 1962 он хүртэлх он жилүүдэд Санжаабүрэгийн цавьдар, Шийтэрийн зээрд эцэг үр азарганууд Үндэсний их баяр наадмаас 7 түрүү 4 аман хүзүү 2 айраг нийтдээ 13 айраг түрүүг бараг он дараалан шахам авсан байна.

show more

Share/Embed