Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын шагайн харвааны “Шонхор” баг улсын цолын мялаалга наадмаа хийлээ
Sodnom Chuluunpurev Sodnom Chuluunpurev
67 subscribers
61 views
1

 Published On Sep 26, 2024

"ШОНХОР" БАГИЙН УЛСЫН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын шагайн харвааны Л.Батжаргал ахлагчтай "Шонхор" багийн Монгол Улсын Хошой мэргэн, Мэргэн цолны мялаалга наадам Баян-Өндөр суманд 2023 оны 6 дугаарын сарын 17, 18-ны өдрүүдэд болов.

Улсын цолны мялаалга наадмаар Үндэсний шагайн харвааны тэмцээн, Хүчит бөхийн барилдаан, Хязаалан насны морины уралдаан боллоо. Мөн шагайн ахмад харваачдын хавчаахай харвааны тэмцээн, цуваа харвааны тэмцээн тус тус зохион байгуулагдав.

Наадамд нийт 65 багийн 500 гаруй харваач оролцон 2 өдрийн турш өрсөлдлөө.

show more

Share/Embed